• facebook
  • THE NAGANUMA CHANNEL

Наганума сургуулиас хүргэж буй мэдэгдэл

Оюутнууд болон шинээр элсэн орох оюутнууд,
асран хамгаалагч, батлан даагч, оюутан зуучлагч та бүхний анхааралд

 

Наганума сургууль Токио Япон хэлний сургууль
Удирдах зөвлөлийн дарга : Наганума казухико
Сургуулийн захирал : Кояама чиэ

 

Наганума сургуулиас хүргэж буй мэдэгдэл

Наганума сургууль нь шинэ төрлийн коронавирусын халдвар тархаснаас болж, хаврын хичээлийн улиралд онлайнаар хичээллэсэн билээ. Та бүхэн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож хүчин зүтгэл үзүүлсний ачаар бид “Онцгой байдал” зарласан үед ч, Токио хотын сэрэмжлүүлэг гарсан хугацаанд ч гэсэн хичээлээ тасалдуулахгүйгээр үргэлжлүүлж чадсан болно. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

6 сарын 8-ны өдрөөс эхлэн 3-н долоо хоног гаруй хугацаанд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чандлан сахисны үндсэн дээр анги тус бүрийг долоо хоногт нэг удаа сургуульд ирэх өдрийг тогтоож, ээлжийн цагийн хуваариар хичээлээ явуулж ирсэн.

Засгийн газраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу, бага багаар энгийн амьдаралдаа буцаж орох бодлого явуулж байгаа бөгөөд, энэхүү бодлогын дагуу хүмүүс ажилдаа явах, дэлгүүрүүд аажмаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд, хотын төвд хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж байна.

Наганума сургуулиас зуны улирлын хичээлээ доорхи хэлбэрээр явуулах болсноо мэдэгдье. Халдварт өвчин хараахан алга болоогүй бидний санааг зовоосон хэвээр байгаа хэдий ч, оюутан та бүхнийхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд бодож, хичээллэх орчинг бүрдүүлэхээр бүхий л бололцоогоо ашиглан ажиллах болно.

 

【2020 оны зуны хичээлийн улирал】

Хугацаа:  Хичээл эхлэх өдөр      7 сарын 6-ны өдөр даваа гараг
Хичээл дуусах өдөр    9 сарын 25-ны өдөрбаасан гараг

  • 8 сарын 10-ны өдөр (даваа гараг) ~ 14-ны өдөр ( баасан гараг) хүртэл зуны амралт учраас, хичээл амарна.

Бусад нь бүгд сургуулийн календарийн дагуу явагдана.
Хичээлийн тухай: Онлайн хичээл болон хуваарьт цагаар танхимын хичээл явуулна.

※Танхимын хичээл явуулах тоог (7 хоногт хэдэн удаа), коронавирусын тархалтын байдал, засгийн газар болон Токио хотын захирамж зэргээс шалтгаалан өөрчилнө.

  • Одоогоор сурч байгаа оюутнууд, 7 сарын 2-ны өдрөөс шинээр хуваарилагдах ангийн Google Classroom руу орж болно.

Шинээр элсэн орох оюутнуудын ангийг web шалгалтын дүнгээр хуваарилна.

https://www.naganuma-school.ac.jp/jp/covid-19/

  • Inquiry
  • FAQ
  • Please feel free to contact us for any questions and concerns